Нийтлэлүүд

🤔 Зурагт авахдаа юуг нь анхаарах ёстой вэ? 🤔

Админ2021 оны 01 сарын 20

Хамгийн түрүүнд анхаарч харах зүйл бол БРЕНД, МОДЕЛЬ дугаар нь.

Энэ олон тоо үсэгнүүд тухайн ТВ-н хэдэн оны загвар болоод хэр өндөр хүчин чадалтайг нь илтгэдэг.

Тэр моделийнх нь үзүүлэлт таны хэрэгцээнд таарах эсэх нь чухал.

Ер нь энэ талаар сайн мэдлэггүй хүмүүсийг эхний асуултаар нь л таньж болдог.

Хаанаас ирсэн бэ? Аль нь сайн зурагт вэ? QLED UHD хоёр юугаараа ялгаатай? гэх мэтээр асууж байгаа бол аль ч дэлгүүрийн худалдагчийн аманд ороход маш амархан хүмүүс гэсэн үг. Ийм хүмүүст худалдагч нар ихэвчлэн зарагдахгүй удсан зурагтаа тэнгэрт тултал магтаж байгаад зарчихдаг. Тэр хэрээр өөртөө өндөр бонусаа авна.

Жишээ нь та ресторанд ороод ямар хоол захиалахаа сайн мэдэхгүй бол зөөгчийнх нь санал болгосон Today's Special буюу Өнөөдрийн санал болгох хоолыг нь захиалбал тэр нь гал тогоондоо бэлтгэгдээд удчихсан, хугацаа нь дуусах дөхсөн л хоол байдагтай адил.

Тэгэхээр та хүнээр яриулалгүй өөрөө эхлээд тухайн брендийнх нь албан ёсны веб сайтнаас сонирхоод үзээрэй. Мөн YouTube сайт дээр тухайн загварыг танилцуулсан маш олон видеонуудыг Монгол сабтитлтэй үзэж болно.

Тухайн загварынх нь үзүүлэлт хүчин чадал нь таны хэрэгцээг хангаж байвал та заавал хамгийн үнэтэйг нь сонгож илүү мөнгө үрэх шаардлагагүй болно.

Ихэнхи дээ телевизийн суваг, кино үздэг бол энгийн загварууд хангалттай. Үнэ дагаж үзүүлэлт, хүчин чадал нь өөрчлөгдөж байдаг нь зах зээлийн жам юм. Гэхдээ ижил брендийн ижил моделиуд өөр өөр үнэтэй байвал үнэтэй нь сайн гэсэн үг биш үнэтэй байна л гэсэн үг.

Ингээд жишээ болгоод Samsung 2020 оны QLED Q60T болон Q70T загваруудын гол ялгааг нь хэлж өгье.

QLED зурагтын үндсэн давуу тал нь дэлгэцийн дүрс солих хурд байдаг. Энгийн дэлгэцтэй зурагтын стандарт үзүүлэлт нь 60Hz/60fps байдаг буюу секундэд дээд тал нь 60 дүрс солигддог.

Харин QLED дэлгэцтэй зурагтын үзүүлэлт нь 120Hz/120fps  буюу секундэд 120 дүрс солих дээд үзүүлэлттэй. Энэ нь өндөр хурдтай дүрсийг уусалтгүй тод харуулдаг.

Харин 2020 оны QLED Q60T загвар нь энгийн 4К 60Hz/60fps үзүүлэлттэй байдаг бол QLED Q70T нь 4К 120Hz/120fps үзүүлэлттэй.

Ийм учраас манай дэлгүүр нэг их олон загвар авчираад худлаа үнэн реклам хийдэггүй. Таны өмнөөс энэ бүх хүчин чадал, чанар, хэрэглээг нь судлаад үзчихдэг бөгөөд та манайхаас авсан ухаалаг зурагтаа гэртээ аваачиж залгасан даруйдаа л хүчин чадлыг нь тултал нь бүрэн ашиглана.

 

Smart Home / Electron Дэлгүүрийн хамт олон.

Метро Молл Худалдааны Төв 3 давхар.

Утас: 8055-1666, 8001-1666, 7780-6680

Бусадтай хуваалцах