
Яагаад гэвэл Америкаас Монгол руу карго тээврийн зардал маш өндөр байдаг. Жишээлбэл 55" зурагт хайрцаг савтайгаа ойролцоогоор 20кг байдаг. Зурагтыг зөвхөн агаараар авчирдаг, 1кг ачааны төлбөр багадаа 8$ тул 55" зурагтын Америк дахь үнэ дээр тээврийн зардал 160$ буюу ойролцоогоор 450,000₮ нэмэгддэг. Хэрэв 65" бол нийт жин нь ойролцоогоор 30кг, тээврийн зардал 240$ нь 685,000₮ болно.
Жишээ болгоод Walmart.com сайтад зарагдаж буй хамгийн хямд 55" Samsung TU7000 зурагтын үнийг тооцож гаргая.
Үнэ: 599$
Татвар 8%: 48$
Тээвэр: 156$
Нийт зардал: 803$
Төгрөгөөр ойролцоогоор 2,293,000₮ болно.
Эх сурвалж: https://www.walmart.com/ip/SAMSUNG-55-Class-4K-Crystal-UHD-2160P-LED-Smart-TV-with-HDR-UN55TU7000-2020/490332874
Тэгвэл Америкаас зурагт авахын давуу тал нь юу вэ?
Давуу тал үнэндээ байдаггүй. Үндэстэн дамнасан том корпорациудын бараа бүтээгдэхүүнүүд дэлхийн хаана ч адил чанартай байдаг. Гэхдээ зарим нэг хүмүүс тэртээ холын Америк гэж гоё улсад супер гоё зүйлс зардаг гэсэн ойлголттой байдаг байх. Үнэндээ өндөр тээврийн зардал л төлж байгаагаас өөрцгүй. Жишээ нь iPhone утасны Америкаас авсан LLA модель болон Теди дээр зарагддаг Хонгконгоос ирсэн ZP, Солонгосоос ирсэн KH загваруудад ялгаа байдаггүйтэй адил.
Тэгвэл сөрөг тал нь юу вэ?
Америкаас зурагт авах бол хэн ч өөрөө худалдаж аваад Монгол руу каргогоор хүлээгээд авчихна. Гэхдээ доорх эрсдэлүүдийг өөрөө хариуцах болдог:
1. Тээврийн явцад олон онгоцны буудал дамжиж ачигддаг учир замдаа эвдрэх магадлал өндөр. Хэрэв эвдэрсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцдаггүй. Мөн тээврийн даатгал хийлгэх боломжгүй. Өөрөө л хохирч үлддэг.
2. Ихэнх зурагтын цахилгаан 110В байх тул тог бууруулагч давхар залгах болно.
3. Үйлдвэрийн гэмтэл гарвал Америк уу буцаах боломжгүй. Боломжтой байсан ч өндөр зардалтай.
4. Үйлдэлийн систем нь бүсийн сүлжээний түгжээтэй тул интернэт орох, YouTube, Netflix апп-ууд ажиллахгүй, смарт бус энгийн зурагт болж хувирна.
5. Цаг хугацааны хувьд удаан хүлээж болзошгүй. Зарим тохиолдолд сар гараны дараа УБ-т ирэх нь бий.
Ихэнх хүмүүс OLED TV үнэтэй учир сайн гэж ойлгодог. Гэхдээ үнэ бус технологи нь чухал. Манай дэлгүүр OLED TV авчирдаггүй хэдэн шалтгаан бий:1. Дэлгэц нь шатаж дүрс үлддэг. Үүнийг Burn in гэдэг.2. Хэт үнэтэй.Бид ийм ТВ-г маргаангүй авчирж зарж чадна. LG Wallpaper TV W9 65”-г 32,000,000₮-р анх гарахад нь нийлүүлж байсан. Гэхдээ бид мууг нь мэдсээр байж сайн гэж зарах нь ёс зүйгүй үйлдэл болох байх. OLED TV дээр ТВ үзэхэд тохиромжгүй. Учир нь тв лого дүрс хөдөлгөөнгүй 1 байрлалд тогтмол гарахаар дүрс нь дэлгэцийн пикселийг шатаадаг. Ингэснээр 1-2 жилийн дараагаас дэлгэцэн дээр бараан дүрс үлдэж арилдаггүй. Өөр юу ч үзсэн бараан дүрс нь давхардаж гардаг. Харин OLED TV дээр зөвхөн видео тоглоом тоглох, өндөр нягтралшилтай кино үзэхэд бол тохиромжтой. QLED болон бусад LED дэлгэцэнд ийм гэмтэл гардаггүй.Илүү дэлгэрэнгүйг:https://youtu.be/nOcLasaRCzY

OLED vs QLED ТВ 12 цагийн дараах үр дүн.OLED дэлгэц хэдийгээр тод, нимгэн үзэмжтэй боловч томоохон дутагдал бий.Энэ дутагдал нь 1-2 жилийн дараагаас илүү тод гардаг.Бид өөрсдөө эхэлж сайн судалж үзсэний дараа ТВ загваруудаа сонгож оруулж ирдэг.Загвар бүрийн код дугаар үнээс гадна техник үзүүлэлтийн асар том ялгааг илэрхийлдэг.Мөн ТВ нь танд амралт ая тухыг өгөх болохоос орлогыг тань нэмэгдүүлэхгүй.Иймд бид техник үзүүлэлтээс нь хамгийн тохиромжтой үнэтэйг нь авчирдаг.Жишээ нь бид 8К тв авчирдаггүй. Яагаад гэвэл Монголын ТВ-үүд одоо дөнгөж 1К дээрээ явж байна.4К руу шилжихэд ахиад 5-8 жил хүлээх байх.Мөн 8К нягтралтай кино бичлэг одоогоор YouTube дээрх сурталчилгааны байгалийн бичлэгүүдийг эс тооцвол маш ховор байна.Тэгэхээр танай гэрт ирсэн зочин бүр танайхыг 8К ТВ тавьсан байна гэж таныг магтахгүй, ТВ байна л гэж харна.Харин манай санал болгож буй ТВ-үүд бусдаас арай илүү хямд байж таньд илүү их хэмнэлтийг өгнө.Энэ зорилгын үүднээс бид дэлгүүрээ "Smart Home / Ухаалаг Айл" гэж нэрлэсэн.Бичлэг бүрэн эхээрээ:

Хамгийн түрүүнд анхаарч харах зүйл бол БРЕНД, МОДЕЛЬ дугаар нь.Энэ олон тоо үсэгнүүд тухайн ТВ-н хэдэн оны загвар болоод хэр өндөр хүчин чадалтайг нь илтгэдэг.Тэр моделийнх нь үзүүлэлт таны хэрэгцээнд таарах эсэх нь чухал.Ер нь энэ талаар сайн мэдлэггүй хүмүүсийг эхний асуултаар нь л таньж болдог.Хаанаас ирсэн бэ? Аль нь сайн зурагт вэ? QLED UHD хоёр юугаараа ялгаатай? гэх мэтээр асууж байгаа бол аль ч дэлгүүрийн худалдагчийн аманд ороход маш амархан хүмүүс гэсэн үг. Ийм хүмүүст худалдагч нар ихэвчлэн зарагдахгүй удсан зурагтаа тэнгэрт тултал магтаж байгаад зарчихдаг. Тэр хэрээр өөртөө өндөр бонусаа авна.Жишээ нь та ресторанд ороод ямар хоол захиалахаа сайн мэдэхгүй бол зөөгчийнх нь санал болгосон Today's Special буюу Өнөөдрийн санал болгох хоолыг нь захиалбал тэр нь гал тогоондоо бэлтгэгдээд удчихсан, хугацаа нь дуусах дөхсөн л хоол байдагтай адил.Тэгэхээр та хүнээр яриулалгүй өөрөө эхлээд тухайн брендийнх нь албан ёсны веб сайтнаас сонирхоод үзээрэй. Мөн YouTube сайт дээр тухайн загварыг танилцуулсан маш олон видеонуудыг Монгол сабтитлтэй үзэж болно.Тухайн загварынх нь үзүүлэлт хүчин чадал нь таны хэрэгцээг хангаж байвал та заавал хамгийн үнэтэйг нь сонгож илүү мөнгө үрэх шаардлагагүй болно.Ихэнхи дээ телевизийн суваг, кино үздэг бол энгийн загварууд хангалттай. Үнэ дагаж үзүүлэлт, хүчин чадал нь өөрчлөгдөж байдаг нь зах зээлийн жам юм. Гэхдээ ижил брендийн ижил моделиуд өөр өөр үнэтэй байвал үнэтэй нь сайн гэсэн үг биш үнэтэй байна л гэсэн үг.Ингээд жишээ болгоод Samsung 2020 оны QLED Q60T болон Q70T загваруудын гол ялгааг нь хэлж өгье.QLED зурагтын үндсэн давуу тал нь дэлгэцийн дүрс солих хурд байдаг. Энгийн дэлгэцтэй зурагтын стандарт үзүүлэлт нь 60Hz/60fps байдаг буюу секундэд дээд тал нь 60 дүрс солигддог.Харин QLED дэлгэцтэй зурагтын үзүүлэлт нь 120Hz/120fps буюу секундэд 120 дүрс солих дээд үзүүлэлттэй. Энэ нь өндөр хурдтай дүрсийг уусалтгүй тод харуулдаг.Харин 2020 оны QLED Q60T загвар нь энгийн 4К 60Hz/60fps үзүүлэлттэй байдаг бол QLED Q70T нь 4К 120Hz/120fps үзүүлэлттэй.Ийм учраас манай дэлгүүр нэг их олон загвар авчираад худлаа үнэн реклам хийдэггүй. Таны өмнөөс энэ бүх хүчин чадал, чанар, хэрэглээг нь судлаад үзчихдэг бөгөөд та манайхаас авсан ухаалаг зурагтаа гэртээ аваачиж залгасан даруйдаа л хүчин чадлыг нь тултал нь бүрэн ашиглана. Smart Home / Electron Дэлгүүрийн хамт олон.Метро Молл Худалдааны Төв 3 давхар.Утас: 8055-1666, 8001-1666, 7780-6680
